Монгол боловсон хүчин
Австри улсад ажиллах боломж

Бид Монголын чадварлаг мэргэжилтнүүдийг Австрийн хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өндөртэй байгаа салбаруудын ажил олгогчидтой хууль эрх зүйн шаардлагад нийцсэн, найдвартай, ил тод, урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд холбож, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна.

Degi - Gründerin

Дэлгэр Болд-Эрдэнэ

Үүсгэн байгуулагч, Delger Mongolian Placement e.U.

Бидний тухай

Хоёр улсын хөдөлмөрийн зах зээлд гүүр нь болох

DELGER Mongolian Placement нь хоёр орны соёл, хөдөлмөрийн орчныг гүнзгий ойлгосон бодит туршлага, хувийн амьдралын замналаас үүдэн байгуулагдсан. Миний Австри дахь амьдрал оюутнаар ирснээр эхэлсэн. Эхлээд оюутны визээр, дараа нь Улаан-Цагаан-Улаан карт авч, өнөөдөр Европын Холбооны байнгын оршин суух зөвшөөрөлтэйгээр Австри улсад ажиллаж, амьдарч байна. Нэгэн цагт надад шинэ байсан энэ улс өдгөө миний хоёр дахь эх орон болж, энд миний гэр бүл, олон жилийн нөхөрлөл, өргөн хүрээний мэргэжлийн хамтын ажиллагаа бүрэлдэн тогтжээ.

Энэхүү замнал нь надад шинэ оронд амьдрах, ажиллах, нийгэмд амжилттай дасан зохицоход ямар бэрхшээл тулгардаг, мөн тэдгээрийг даван туулахад мэргэжлийн зөвлөгөө, хууль эрх зүйн зөв дэмжлэг, соёлын ойлголцол ямар чухал болохыг өөрийн биеэр ойлгуулсан юм. Иймээс би өөрийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа Монголын чадварлаг мэргэжилтнүүдэд шинэ боломж болгон хүргэх зорилгоор DELGER Mongolian Placement-ийг байгуулсан. Бид Монгол Улсын өндөр ур чадвартай, хариуцлагатай мэргэжилтнүүдийг Австрийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан, ажил олгогчдын шаардлагад нийцсэн сонгон шалгаруулалт, бэлтгэл, зуучлалын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлдэг. Манай байгууллага стандарт зуучлалын үйлчилгээнээс илүүтэйгээр хувь хүн бүрт чиглэсэн, хариуцлагатай, тасралтгүй дэмжлэг үзүүлэхийг эрхэмлэдэг. Нэр дэвшигч бүрийг анхан шатны сонгон шалгаруулалтаас эхлэн хэлний болон соёлын бэлтгэл, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт, Австри дахь ажлын байранд амжилттай дасан зохицох хүртэл бүх үе шатанд мэргэжлийн түвшинд хамтран ажилладаг.

Хамтрагчид

Бидний хамтрагч байгууллагууд

Бид Австри дахь найдвартай хамтрагчидтай хууль эрх зүй, соёл, нийгмийн салбарт хамтран ажилладаг. Ингэснээр монгол мэргэжилтнүүдэд найдвартай орчныг хамтдаа бүрдүүлж байна.